Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН ТОЙМ
/2021 оны 11 дүгээр сарын 21-30-ны байдлаар/
Агаарын температур:
Дорнод аймгийн нутгаар агаарын дундаж температур -12.2...-16.0 градус хүйтэн буюу нийт сумдын нутгаар олон жилийн 0.6...3.7 градусаар дулаан байна. /Зураг.1/ Агаарт үнэмлэхүй их температур 0...2 градус дулаан, үнэмлэхүй бага температур -20…-31 градус хүйтэн байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур -11...-14 градус хүйтэн, үнэмлэхүй их /халуун/ нь 0...7 градус дулаан, үнэмлэхүй бага /хүйтэн/ нь -20...-30 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 0.2...4.7 мм хур тунадастай, 1-5 өдөр орсон ба Баянтүмэн, Булган, Чойбалсан, Дашбалбар, Сэргэлэн, Хөлөнбуйр, Халхгол, Цагаан-овоо сумдын нутгаар олон жилийн дундажаас их , бусад сумдын нутгаар олон жилийн дундажийн орчим хур тунадас орсон байна. /зураг-2/
Салхи шуурга:
Салхины хамгийн их хурд нийт нутгаар 7-17 м/сек байсан ба Матад сумын нутгаар 17 м/с, бусад сумдын нутгаар 7-14 м/сек байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-4 өдөр ажиглагджээ.
Цасан бүрхүүл:
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Цагаан-Овоо,Чулуунхороот суманд мал оторлох, Баянтүмэн, Баян-Уул, Матад, Хэрлэн суманд мал хээлтүүлэг, Баян-Уул суманд хужир шүү бэлтгэх ажил тус бүр явагдаж байна.
Дорнод аймаг УЦУОШТөв